🧬 Гепатит гэж юу вэ?
Гепатит нь элэгний үрэвсэлт өвчин бөгөөд ихэнх тохиолдолд вирусийн халдварын улмаас үүсдэг. Төрлөөсөө шалтгаалан халдвар дамжих зам, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь өөр байдаг.
Гепатитын үндсэн 5 төрөл:
A – бохир ус, хоолоор дамждаг
B – цусаар, бэлгийн замаар, эхээс урагт
C – цусаар дамждаг (зүү, шивээс, шүд эмчилгээ гэх мэт)
D – зөвхөн B-тэй хавсарсан үед халдварлана
E – бохир усаар дамжина
🌍 Дэлхий дахинд
• ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр 350 сая хүн гепатит B, 58 сая хүн гепатит C-ийн архаг халдвартай байна.
• Жил бүр 1.3 сая хүн гепатитын улмаас нас бардаг.
• Африк, Өмнөд Ази, Зүүн Европ, Монгол зэрэг орнуудад хамгийн өндөр тохиолдол бүртгэгддэг.
Монгол Улсад
• Монгол улс элэгний B, C вирусийн тархалтаар дэлхийд дээгүүрт ордог.
• Судалгаагаар нийт хүн амын 20-30% нь гепатитын ямар нэг хэлбэрийн халдвартай байж болзошгүй.
• Монгол Улсын Засгийн газраас 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Иргэдийг үнэгүй шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна.
🩺 Халдвар авах зам
Гепатит A - Бохир гараар, бохир ус, хоол хүнсээр
Гепатит B - Цусаар, бэлгийн замаар, эхээс урагт
Гепатит C - Цусаар (зүү, эмчилгээ, гоо сайхан)
Гепатит D - Зөвхөн B вирустэй хавсарч халдварлана
Гепатит E - Бохир усаар
💊 Эмчилгээ
Гепатит A, E – ихэнх тохиолдолд өөрөө эдгэрдэг.
Гепатит B – вирусийг дарах эмчилгээ (Tenofovir, Entecavir гэх мэт)
Гепатит C – орчин үеийн эмүүдээр бүрэн эдгэрнэ (Sofosbuvir, Velpatasvir)
Элэгний хяналт, хэв маяг, дархлаа дэмжих амьдрал чухал.
💉 Урьдчилан сэргийлэлт
• Вакцин хийлгэх (A, B вирусийн эсрэг)
• Хувийн ариун цэвэр сахих
• Зөвхөн баталгаат газарт зүү тариа, шивээс хийлгэх
• Бэлгийн харьцаанд хамгаалалт хэрэглэх
• Эрт илрүүлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
📅 7-р сарын 28 – Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр
ДЭМБ-аас жил бүрийн 7-р сарын 28-ныг гепатитын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэдэг.
Гепатиттай тэмцэх дэлхий өдөр