Биднийг дагах

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл

1.1. erp.mongolpharm.mn цахим худалдааны вэбсайт нь (цаашид erp.mongolpharm.mn гэх) Монголфарм ХХК-ийн /цаашид компани гэх/ цахим захиалга хүргэлтийн албан ёсны цахим хуудас болно.
1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь компанийн “Цахим худалдааны системийн ажиллах журам МББ_МФ_ДХА_Ж_18-2025”-ын хавсралт бөгөөд цахим захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд компани болон харилцагч хамтран хяналт тавина.
1.4. Харилцагч нь erp.mongolpharm.mn цахим худалдааны сайтад нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.
1.5. erp.mongolpharm.mn цахим худалдааны вэб сайтын барааны тэмдэг нь компанийн өмч бөгөөд үүнд нэр, лого, бүтэц, загвар, контент зэрэг хамаарах ба тэдгээрийг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах, ашиг олох, хууль бусаар ашиглахыг хориглоно.
1.6. erp.mongolpharm.mn цахим худалдааны вэб сайтаас татан авсан, хуулбарласан, дуурайн ашигласан тохиолдлыг Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар тус тус зохицуулна.
1.7. Цахим худалдааны вэбсайтын хөгжүүлэлт, нийтлэл, аюулгүй байдал, харилцагчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
1.8. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

  • “цахим худалдааны вэбсайт” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээ бүхий erp.mongolpharm.mn цахим хуудсыг;
  • “харилцагч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч erp.mongolpharm.mn-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
  • “бүтээгдэхүүн” гэж erp.mongolpharm.mn вэбсайтад нийтлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон бусад бүтээгдэхүүнийг;

Харилцагчийн бүртгэл

2.1. Харилцагч нь erp.mongolpharm.mn цахим худалдааны вэб сайтад цахим шуудан, (цаашид “и-мэйл” гэх) нэрээ бүртгүүлж, нууц үгээ зохион бүртгүүлснээр Mpharm.mn-ны харилцагч болох ба энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
2.2. Харилцагч нь erp.mongolpharm.mn-д нэвтрэх цахим шуудан болон нэвтрэх үеийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг компани хариуцахгүй болно.
2.3. Харилцагчийн мэдээллийн үнэн зөвийг харилцагч бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг компанийн “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
2.4. erp.mongolpharm.mn вэб сайтын харилцагч болоход тухайн харилцагчид хувийн данс үүснэ. Дансанд харилцагчийн хувийн мэдээлэл, захиалгын түүх зэрэг мэдээлэл багтана.
2.5. Харилцагч нь гишүүнчлэлтэй харилцагч болж, хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой.
2.6. erp.mongolpharm.mn вэб сайтад таны оруулж буй хувийн сэтгэгдэл болон бусад мэдээлэл зохистой байх шаардлагатай ба ёс зүйгүй бичвэр, зураг, дүрс бичлэг, линк оруулсан тохиолдолд оруулсан мэдээллийг устгах эрхтэй ба дахин давтагдсан тохиолдолд компани харилцагчийн бүртгэлийг хаах болон хуулийн дагуу зохих арга хэмжээг авах эрхтэй.
2.7. Харилцагч нь вэб сайтын автомат хариулагчаас ажилтантай холбогдож системийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа, зэргийг ирүүлэх эрхтэй. Шинэ бараа бүтээгдэхүүн захиалах хүсэлт, бүтээгдэхүүний санал гомдол зэргийг бичиж нийтлэх эрхтэй.
2.8. Харилцагч байршлын бүртгэл нь захиалга анх үүсгэсэн хаяг, байршил системд хадгалагдах ба байршил өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэлээр орж засварлах үүрэгтэй. Байршлыг захиалга өгөх бүрд лавлах ба сүүлд өгсөн байршил өөрчлөгдсөнөө мэдэгдээгүй улмаас таны захиалгын хүргэлтийн хугацаа сунах ба захиалга цуцлагдаж болно.

Захиалга

3.1. erp.mongolpharm.mn вэбсайтын бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл зэрэг мэдээллийг автоматаар бодит цагийн мэдээлэл байна.
3.2. Захиалгыг аль ч үед хийх боломжтой ба хэрэв 15:00 цагаас өмнө хийсэн бол тухайн өдөртөө, хойш бол дараа өдөртөө, амралтын өдрүүдэд 15:00 цагаас өмнө хийсэн бол тухайн өдөртөө, хойш хийсэн бол дараа өдөртөө тус тус хүргэлт хийгдэнэ.
3.3. Компани цахим худалдааны системийн бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.
3.4. erp.mongolpharm.mn нь Монголфарм сүлжээ эмийн сангийн үнийн бодлогыг барих бөгөөд бусад нэмэлт маркетингийн үйл ажиллагаа, гишүүнчлэлийн байдал, урамшуулал зэргээс шалтгаалан зарим тохиолдолд өөр байх магадлалтай.
3.5. Харилцагч сонгосон бүтээгдэхүүнийг сагсанд хийж захиалгаа баталгаажуулах бөгөөд хаяг, холбоо барих мэдээлэл зэргийг үнэн зөв, тодорхой бөглөх үүрэгтэй. Алдаатай мэдээлэл бөглөсөн харилцагчтэй холбоо тогтоож чадаагүй тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй.
3.6. Жортой эмийн цахим захиалга, хүргэлт хийгдэхгүй болно.
3.7. Харилцагч захиалсан бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот дотор, хүргэлтийн хязгаарлалтад багтах байршилд тавигдсан нөхцөлийг биелүүлж үнэ төлбөргүй хүргүүлэн авах ба хүргэлтийн бус бүсд байршлаас шалтгаалан хүргэлтийн зардлыг төлж хүргүүлэн авах боломжтой.
3.8. Эм нь хадгалах тусгай нөхцөл, шаардлага бүхий онцгой бүтээгдэхүүн тул харилцагчдийн гар дээр очсон цагаас эхлэн эмийг буцаах, солих боломжгүй.
3.9. Харилцагч орон нутгийн унаанд тавиулах захиалга өгч болох ба тус унааны баталгаат байдал, үйлчилгээний хөлсийг компани хариуцахгүй.

Хүргэлт

4.1. Төлбөр бүрэн төлөгдсний дараа хүргэлт гарах ба төлбөр төлөгдөөгүй тохиолдолд захиалга хүлээн авагч эргэн харилцагчид мэдэгдсний дараа захиалга шийдвэрлэгдэнэ.
4.2. Захиалга хүргэлтэд гарах үед харилцагчийн захиалга үүсгэсэн утасны дугаарт мэдэгдэл илгээнэ.
4.3. Захиалга хүлээн авагч нь эм барих эрх бүхий жор баригч байх ба бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн хүргэлтийн ажилтанд тоо ширхэг, тунгийн дагуу хүлээлгэн өгч харилцагчид хүргүүлнэ.
4.4. Харилцагч бараа бүтээгдэхүүний хэрэглэх арга, давтамж, тун хэмжээ, хүчинтэй хугацаа, гаж нөлөө, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар цахим хуудас болон захиалга хүлээн авагчаас авна.
4.5. Цахим худалдааны системд байрласан бараа бүтээгдэхүүнийг харилцагчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.
4.6. Бараа бүтээгдэхүүний захиалгын нийт үнийн дүн 50000 төгрөг хүрсэн тохиолдолд хүргэлтийг авах эрх үүсэх ба 50000 төгрөгөөс доош үнийн дүнтэй захиалгыг хүргэхгүй болно. 50000 төгрөгөөс дээш захиалга хүргэлтийн бүсчлэлд үнэгүй хүргэгдэнэ. Мөн хүргэлтийн бус бүсчлэлд төлбөртэй хүргэлт хийгдэж болох ба хүргэлтийн хугацаа уртсах тул захиалга хүлээн авагч эргэн холбогдох болно.
4.7. Замын ачаалал болон бусад шалтгааны улмаас захиалга хугацаанаасаа хоцрох болсон тохиолдолд хүргэлтийн ажилтан харилцагчид утсаар мэдэгдэнэ.
4.8. Харилцагч хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх шаардлагатай бөгөөд холбоо барих утасны дугаарыг захиалга хүргэгдэн очих хүртэл нээлттэй байлгах үүрэгтэй.
4.9. Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах цаг агаарын байдал хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрт харилцагчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

Төлбөр

5.1. Бүтээгдэхүүний нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн үнэ нэмэгдэн төлбөл зохих нийт төлбөр гарна.
5.2. Харилцагч нь захиалгын төлбөрийг цахим хуудсаар дамжуулан цахим төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх эсвэл захиалга хүлээн авагчтай холбогдон төлөх үүрэгтэй.
5.3. Харилцагч нь захиалгын төлбөрийг дансаар шилжүүлэх тохиолдолд хувь хүний нэртэй ямарваа дансанд төлбөрийг тушаахгүй ба зөвхөн Монголфарм ХХК-ийн дансанд гүйлгээний утга дээр өөрийн утасны дугаарыг бичиж төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй.
5.4. Харилцагчийн захиалгын, төлбөрийн, дуудлагын түүх нь Монголфарм ХХК -ийн мэдээллийн санд хадгалагдах ба энэ нь харилцагчийн захиалга хийсэн баталгаа болж, Монголфарм ХХК нь захиалгын төлбөрийг хүлээн авах үндэслэл болно.

Буцаалт

6.1. Харилцагч захиалга хийхдээ системд байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн, барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Харилцагч эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа тухайн бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа боодол, баталгаат хугацаа, тоо хэмжээ, тун, үнийг шалгах үүрэгтэй. Хяналт шалгалт хийж хүлээж аваагүйгээс үүсэх аливаа эрсдэлийг компани хариуцахгүй мөн барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалыг буцаах хүсэлтийг Mpharm.mn хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
6.2. Борлуулалтын буцаалт хийх боломжгүй нөхцөлүүд:

  • Эм нь хадгалах тусгай нөхцөл буюу нарны шууд тусгалаас хол, чийг дулааны шаардлага бүхий онцгой бүтээгдэхүүн тул харилцагчдийн гар дээр очсон цагаас эхлэн буцаах, солих боломжгүй.
  • Харилцагчийн хариуцлагагүй байдлаас үүдэн худалдан авалтын төлбөрийн баримт и-баримтыг хувь хүн эсвэл байгууллагын регистрийг буруу мэдээлсэн, андуурсан
  • Хүргэлтээр очиж байгаа захиалсан эм, барааг нэр төрөл болон тоо ширхэгийг шалгаж хүлээж аваагүй тохиолдолд
  • Төлбөрийн баримт буюу кассын талоныг хавсаргаагүй үрэгдүүлсэн;
  • www.ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын сугалааны дугаарыг бүртгүүлсэн;
  • Харилцагчийн буруутай үйлдлээс хамааралтай бүтээгдэхүүний сав баглаа боодлыг гэмтээсэн бохирдуулсан болон хэрэглэсэн тохиолдолд;
  • Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас 24 цагийн хугацаа өнгөрсөн;
  • Хямдралтай болон урамшуулалтай үед худалдан авсан бүтээгдэхүүн;

6.3. Бүтээгдэхүүний борлуулалтын буцаалт хийх боломжтой нөхцөлүүд

  • Хэрэглэсэн эм нь тухайн хүний бие физиологид таарахгүй гаж нөлөө илэрсэн эмчийн бичгээр батлагдсан тохиолдолд
  • Нийлүүлэгчийн алдаанаас үүдэлтэй эмийн чанарт гологдол илэрсэн нь тогтоогдсон үйлдвэрлэлийн согогтой эм, тээвэрлэлтийн гэмтэлтэй эм
  • Захиалга хүлээн авагч, бэлтгэгч, онлайн захиалга хариуцсан ажилтан, хүргэлтийн ажилтны мэргэжлийн алдаанаас үүдэн эсвэл цахим худалдааны системийн алдаанаас үүдэн буруу бүтээгдэхүүн хүргэгдсэн тохиолдолд;

6.4. Харилцагч НӨАТ-ын баримтыг татварын системд бүртгүүлсэн ч 6.3 дахь заалтуудын аль нэгийг үндэслэн, Монголфарм ХХК нь захиалгын буцаалтыг хийж, төлбөрийг шилжүүлнэ.
6.5. Харилцагчийн буруугаас үүдэлтэй эмийн бус бүтээгдэхүүнийг буцааж эсвэл өөр бараагаар сольж байгаа тохиолдолд компанид мөрдөгдөж буй хүргэлтийн тарифаар хүргэнэ.

Хариуцлага

7.1. Харилцагч бараа бүтээгдэхүүн захиалахдаа түүний тайлбар, орц найрлага, үзүүлэлт, үнэ, хэмжээ, зэрэгтэй цахим хуудсаар танилцсан байх ба хүргэж буй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн гэмтлээс бусад тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
7.2. Харилцагч төлбөр төлөхдөө буруу дансруу шилжүүлэх, буруу захиалга хийх зэрэг тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй

Санал, хүсэлт, гомдол

8.1. Харилцагчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг wholesales@mongolpharm.mn, и-мэйл хаяг, вэбсайтын автомат хариулагч, нийгмийн сүлжээ, 7012-2142 дугаарын утсаар хүлээн авна.
8.2. Харилцагчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг “Санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх журам МББ_МФ_ДХ_Ж_08-2023”-аар шийдвэрлэнэ.

Компани нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд тухай бүр erp.mongolpharm.mn вэб сайт дээр нийтлэх ба харилцагч нь танилцах үүрэг хүлээнэ.