Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн 7 хоног

Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одоо
2024 оны арван нэгдүгээр сарын 22 аар
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
Дотоод хяналтын алба

Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одоо

Жил бүр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн 7 хоногийг (World Antimicrobial Awareness Week) зохион байгуулдаг. Энэхүү аян нь бичил биетнүүдийн антибиотик болон бусад эмэнд тэсвэртэй болох асуудлыг олон нийтэд ойлгуулж, үүнээс сэргийлэхэд хүн бүрийн оролцоог уриалдаг чухал арга хэмжээ юм.

Энэ жилийн дэлхийн 7 хоногийг Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одоо уриан дор Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн болон Мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд, гамшгаас сэргийлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өрнүүлж байна.

Манай компанийн зүгээс бичил биетний тэсвэржилтийн талаар эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт өгч ажиллаж байна. Үүнд зөвөлгөө мэдээлэл, тараах материал, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Аяны зорилго

  1. Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
    • Антибиотик болон эмийн зохисгүй хэрэглээний хор хөнөөлийг таниулах.
  2. Эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулах
    • Эм бичилт, хэрэглээний хяналтыг сайжруулах.
  3. Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарын оролцоог нэмэгдүүлэх
    • Мал, амьтны эмэнд зохистой хэрэглээний хяналт тогтоох.
  4. Тогтвортой хөгжлийг дэмжих
    • Тэсвэржилтээс урьдчилан сэргийлэхэд дэлхийн хамтын хүчин чармайлт шаардагдахыг онцлох.

Таны оролцоо чухал

Бидний өдөр тутмын жижиг үйлдлүүд энэ том асуудалд нөлөөлж чадна:

  • Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх.
  • Эмчилгээний зааврыг бүрэн дагаж, дутуу орхихгүй байх.
  • Өөрийгөө дур мэдэн эмчлэхээс татгалзах.
  • Халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарах (гараа угаах, дархлаа дэмжих).

Дэлхий нийтээрээ хамтдаа

Бичил биетний тэсвэржилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш, харин дэлхий нийтэд аюул учруулахуйц хямрал юм. Бид энэхүү аянд идэвхтэй оролцож, мэдээллээ бусадтай хуваалцан, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

байрлал Мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Архив