Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр

2024 оны арван нэгдүгээр сарын 29 аар
Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр
Дотоод хяналтын алба

Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр

1988 онд ДЭМБ-аас "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гаргасан. Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэдэг юм. 

Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг “Эрхийнхээ замаар яв: Миний эрүүл мэнд, миний эрх!” уриан дор тэмдэглэж байна. 

ДОХ гэж юу вэ?

  • Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
  • Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг
  • Хомсдол: Хамгаалах чадваргүй болж суларсныг илэрхийлнэ.

ДОХ нь вирусээр үүсгэгддэг бөгөөд тэр вирусийг ХДХВ буюу

  • Хүний
  • Дархлал
  • Хомсдолын
  • Вирус гэдэг

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Халдвар дамжихгүй зам

ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас

  • Шүлс
  • Нулимс
  • Хоол хүнс, аяга халбагаар
  • Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
  • Шумуул болон бусад төрлийн хорхой шавж
  • Хамт амьдрах, ажиллах, суралцах
  • Тэврэх, үнсэх
  • Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох зэрэг нь аюулгүй юм.

Гэхдээ шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх нь аюултай юм.


2024 онд дэлхий даяар:

  • 39.9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.
  • 1.3 сая хүн ХДХВ-ийн халдвар авсан байна.
  • 630 000 хүн ДОХ-той холбоотой өвчнөөр нас баржээ.
  • 30.7 сая хүн ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байна.


Манай улсад:

  • ХДХВ/ДОХ-ын халдвартай 387 иргэн байна. 2024 оны эхний найман сарын байдлаар 17 тохиолдол шинээр бүртгэгджээ.
  • ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 15,5 хувь эмэгтэйчүүд, 85,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж насны хувьд 25-39 насныхан дийлэнх буюу 55,1 хувь нь байна.
  • ХДХВ/ДОХ-ын халдвартай эрэгтэйчүүдийн 60,4 хувийг гомосексуал буюу ижил хүйстэн, 27 хувийг нь бисексуал, 12,6 хувийг нь гетеросексуал бэлгийн чиг хандлагатай хүмүүс эзэлдэг байна.




ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд

  • Хосууд бие биедээ үнэнч байх
  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
  • Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх
  • Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх
  • Зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх

ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү ?

  • Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.
  • Эмчилгээний үр дүн нь РВЭЭ-нд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хооллох) зэргээс хамаарна.
  • РВЭЭ-ийн үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.
  • ХДХВ/ДОХ-ыг эмчлэх эм гарч ирэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.



байрлал Мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Архив