Эмэгтэйчүүдийн арчилгаа

2025 оны хоёрдугаар сарын 5 аар
Эмэгтэйчүүдийн арчилгаа
Дотоод хяналтын алба
| Сэтгэгдэл хараахан байхгүй

Бүсгүй та эмзэг эрхтнээ хэрхэн арчилдаг вэ?

Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэн бол маш нарийн тэнцвэртэй системтэй боловч ариун цэврийг буруу сахиснаас энэ тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэдэг байна. Тэгвэл бүсгүй танд эмзэг эрхтнээ хэрхэн арчлах талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Үтрээний хамгаалах механизм

Их Британи болон АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөснөөр үтрээ нь өөрийн рН хүчлийг тэнцвэржүүлэн сул хүчиллэг орчны үүсгэн нянгийн халдвараас хамгаалдаг гэсэн байна.


2. Гадна бэлэг эрхтнээ зориулалтын шингэнээр угаах хэрэгтэй

Үтрээ өөрийгөө цэвэрлэж чаддаг бол бид гадна бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй.  Гадна бэлэг эрхтнээ угаахдаа энгийн шингэн саван хэрэглэхгүй харин үтрээний хэвийн орчныг тэнцвэржүүлдэг саванг хэрэглэх нь зүйтэй.




3. Эмзэг эрхтэн бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй

Ихэнхдээ бүсгүйчүүд үтрээнээс үнэр гарлаа хэмээн санаа зовж эхэлдэг. Эмэгтэй хүн бүрийн үтрээ өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй бөгөөд сарын тэмдгийн мөчлөг болон дэглэмээс хамаарч үнэр нь өөр өөр болдог байна. Энэ бол санаа зовох зүйл биш. Харин үнэр өөрчлөгдөх, загатнах, үтрээний шүүрэл өөчлөгдөх шинж тэмдэг ирвэл эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

4. Ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгох

Үнэр дарагчтай ариун цэврийн хэрэглэлд их хэмжээний нэмэлт химиийн бодис орсон байдаг тул харшил эрсдэлтэй.

5. Чанартай материалтай, биед эвтэйхэн дотуур хувцас сонгох 

Таны биеийн онцлогт тохирсон даавуун эсвэл даавууны орцтой агаар нэвтрүүлдэг дотуур хувцас сонгохыг зөвлөж байна.

Нийтлэлийг хуваалцах
Архив
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх