Skip to Content
Лопериум 2мг №100

Лопериум 2мг №100

https://erp.mongolpharm.mn/web/image/product.template/13196/image_1920?unique=1d00dbe
(0 сэтгэгдэл)

13'500.0000 ₮ 13500.0 MNT 13'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

cy

Remedica Ltd, Кипр

Хүчинтэй хугацаа: 2028-11-30
Жортой

Үйлчилгээний нөхцөл
Хүргэлт: 1 ажлын өдөр

Лопериумыг хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай.  

  • Хэрэв та ДОХ-той эсвэл гэдэс цанхайсан бол шахмалыг даруй зогсоож, эмчид хандаарай. 
  • Хэрэв та элэгний өвчтэй бол. 
  • 48-аас дээш цаг үргэлжилсэн суулгалттай бол. 
  • Хэрэв таныг зарим нэг сахар үл тэвчилтэй гэж эмч хэлсэн бол. 
  • Хэрэв таны бие хэвийн хэмжээнээс илүү шингэн, глюкоз, давс алдсан хүчтэй суулгалттай бол. 

Энэ бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэхээс өөр зүйлд бүү хэрэглэх (1-р хэсгийг үзнэ үү) ба санал болгож буй хэмжээнээс хэтрүүлж болохгүй (3-р хэсгийг үзнэ үү). Лопериумын идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг болох лоперамидыг хэт их уусан өвчтөнүүдэд зүрхний ноцтой асуудал (шинж тэмдэг нь зүрхний цохилт хурдан эсвэл хэм алдах) ажиглагдсан.  

Лопериумыг хоёр төрлийн суулгалтын эмчилгээнд хэрэглэнэ. Хоёр төрөл нь өөр өөр насны хязгаартай байдаг.

Богино хугацааны суулгалт

  • Насанд хүрэгчид болон 12-с дээш насны хүүхэд 
  • 48 цаг хүртэл үргэлжлэх суулгалтыг эмчлэх. 
  • Хэрэв таны суулгалт 48 цагаас удаан үргэлжилбэл эмчтэйгээ ярилц. 

IBS (Цочромтгой гэдэсний хам шинж) суулгалт  

  • IBS (Цочромтгой гэдэсний хам шинж)-тэй гэж оношлогдсон 18 ба түүнээс дээш насны насанд хүрэгчид болон залуучуудад. 
  • 48 цаг хүртэл үргэлжилдэг суулгалт эмчлэх. 
  • Дахилт үед та энэ эмийг 2 долоо хоног хүртэл хэрэглэж болох ч суулгалт 48 цагаас илүү үргэлжилдэг бол эмчтэйгээ ярилцаарай. 

Насанд хүрэгчид болон 12 ба түүнээс дээш насны хүүхдүүд: Эмчилгээг 2 шахмалаар эхлүүлнэ. Гэдэсний сулрал бүрийн дараа нэг шахмалыг авна. 48-с дээш цаг үргэлжилсэн суулгалтанд хэрэглэхгүй. 24 цагт 6-с дээш шахмал хэрэглэхгүй. 

12-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.

  • Зөв тооны шахмалыг бүхэлд нь усаар даруулж ууна.   
  • Ууж хэрэглэнэ.  
  • эмчийн зөвлөсөн эсвэл хүснэгтэд үзүүлсэн тунгаас хэтрүүлж болохгүй. 
  • шахмалууд нь удаан хугацааны эмчилгээнд зориулагдаагүй. 

Лоперамид Гидрохлорид 2 мг 

Түгээмэл: 10 хүн тутмын 1-д нөлөөлж болно.

  • өвдөх, өтгөн хатах. 
  • Толгой өвдөх. 

Цөөн: 100 хүн тутмын 1-д нөлөөлж болно.

  • Толгой эргэх, унтаарах. 
  • Бөөлжих, гэдэс дүүрэх. 
  • Ам хатах. 

Ховор: 1000 хүн тутмын 1-д нөлөөлж болно.

  • Ядрах.