Доор дурдсанаас бусад бүх халдварын үед кларитромицин хэрэглэх заалтай:
Кларемыг хэрэглэх тун нь өдөрт 250 мг-р 2 удаа (1 шахмал 250 мг) юм. Хүнд халдварын үед өдөрт 500 мг-р 2 удаа хүртэл тунг нэмэгдүүлж болно. Эмчилгээний хугацаа 6-14 хоног байна. Эмийг өглөө, оройд ууж хэрэглэнэ.
Хэрэв та бөөрний дутагдалтай бол (креатинины клиренс 30 мл/мин-ээс бага) Кларемын тунг хоёр дахин, өөрөөр хэлбэл өдөрт нэг удаа 250 мг, хүнд хэлбэрийн халдварын үед өдөрт 250 мг-аар 2 удаа болтол бууруулж хэрэглэх ба эмчилгээг 14 хоногоос илүү хугацаагаар сунгаж болохгүй.
250 ба 500 мг шахмалыг 12-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.